Улсын онцгой комисс 19:00 цагт хуралдаж ирэх сарын 05-аас хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцэнэ

Улсын онцгой комисс 19:00 цагт хуралдаж ирэх сарын 05-аас хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцэнэ

Улсын онцгой комисс өнөөдөр /2021.03.26/ 19.00 цагт хуралдана. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Эрдэмтдийн зөвлөлөөс ирэх сарын 05-аас /2021.0.4.05/ эхлэн Улаанбаатар хотод 14-20 хоногийн хатуу хөл, хорио тогтоох саналыг гаргасан байна. 

Тиймээс Улсын онцгой комисс хуралдаж дээрх саналыг дэмжиж шийдвэр гаргах эсэх асуудлыг хэлэлцэх аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр "Халдварын тоо буурахгүй байгаа тул хатуу, хөл хорио тогтоохоос гарцгүй боллоо. Зайлшгүй тогтоох бол 14 хоногийн өмнө мэдэгдэнэ" гэж хэлсэн. Мөн Шадар сайд С.Амарсайхан "Хатуу хөл хорио тогтоох тухай иргэдэд мэдэгдсэн байгаа" гэсэн юм. Сануулахад, сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол 437 оор нэмэгдсэн билээ.