С.Амарсайхан: Дөрөвдүгээр сарын 05-аас хатуу хөл, хорио тогтооно

С.Амарсайхан: Дөрөвдүгээр сарын 05-аас хатуу хөл, хорио тогтооно

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Доржхандын Монгол Улсын Ерөнхий сайдад хандан "Covid-19 цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Халдварын тоо эрс өсч байгаа. Цаашдаа ч өсөх хандлагатай байна. Өнөөдөр УОК хуралдана. Эрсдэлтэй гэсэн зарим үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ. Цаашлаад дөрөвдүгээр сарын 5-н хүртэл аймаг орон нутаг болон Улаанбаатарт шаардлагатай газруудад хэсэгчилсэн хязгаарлалт хийхээр төлөвлөсөн. Халдварын тохиолдлын тоо буурахгүй, нэмэгдээд байвал дөрөвдүгээр сарын 5-аас хатуу хөл хорио тогтооно гэдгийг иргэддээ хэлсэн. Шинжилгээ, тусгаарлалтын байртай холбоотой албан тушаалтнуудын асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Жагсаал цуглааны үйл ажиллагаа хориотой байгаа. Жагсаал хийсэн иргэдэд хуулийнхан зөвлөгөө өгч, холбогдох арга хэмжээ авсан" гэлээ.