Улсын онцгой комиссын хуралдаан хойшиллоо

Улсын онцгой комиссын хуралдаан хойшиллоо

Улсын онцгой комисс 14.00 цагт ээлжит хуралдааныг товлоод байсан. Тэгвэл тус хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. 

Хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл, байдлыг хэлэлцэнэ тэр дундаа халдварын шинэ тохиолдолын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор авах арга хэмжээ, ирэх дөрөвдүгээр сард хатуу, хөл хорио тогтоох талаар ярилцана гэх мэдээлэл байсан билээ. Яг одоо Улсын онцгой комиссын ажилтнууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж байна. Сануулахад, сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол 437 оор нэмэгдээд байгаа юм.