МАН-ын гишүүн О.Амартүвшин АН-ын даргад нэр дэвшиж байна гэх мэдээлэл гарав

МАН-ын гишүүн О.Амартүвшин АН-ын даргад нэр дэвшиж байна гэх мэдээлэл гарав

Ц.Тувааны АН-ын сонгуулийн санал хураалт энэ сарын 28-ны өдөр буюу ирэх ням гарагт болно. Тус сонгуульд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин, НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа, АЗХ-ны гишүүн С.Эрдэнэболд нарын дөрвөн хүн нэр дэвшиж байгаа юм. Харин тус сонгууль нэр дэвшигчдийн талаар эерэг, сөрөг олон талын мэдээлэлтэй, нэлээдгүй өрсөлдөөнтэй болж буй бололтой. 

О.Амартүвшингийн МАН-ын гишүүний үнэмлэх гэх

Учир нь О.Амартүвшин нь МАН-ын гишүүн атлаа АН-ын даргын сонгуульд өрсөлдөж байна гэх утгатай, түүний зураг, МАН-ын батлах бүхий баримт олон нийтийн сүлжээнд гараад байна. Тус мэдээлэлд, О.Амартүвшин нь 2014 онд МАН-д элсэж үнэмлэх авсан байна. Харин түүнийг зарим эх сурвалжууд, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны гишүүн байсан. Харин удалгүй АН-д гишүүнээр элссэн гэж мэдээлжээ. Тодруулбал, О.Амартүвшин нь 2016 онд АН-д гишүүнээр элсэж, тус намын үнэмлэхийг гардан авчээ. 

О.Амартүвшингийн АН-ын үнэмлэх