ЧУУЛГАН: Ж.Эрдэнэбатыг ҮХЦ-ийн гишүүнээр томиллоо

ЧУУЛГАН: Ж.Эрдэнэбатыг ҮХЦ-ийн гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 78.8 хувийн саналаар дэмжлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Үндсэн хуулийн цэцийн гишүүн томилогдож байгаатай холбогдуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны вэб сайт дээр мэдэгдэл гарсныг та бүхэн харсан байх. Үндсэн хуулийн цэцийн Д.Солонго, Ш.Цогтоо нарын гишүүдийн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн. Мөн Н.Чинбат гишүүн өндөр насны тэтгэвэртээ гарах хугацаа нь болсон. Тиймээс Ш.Цогтоо, Д.Солонго хоёрын хэнийг нь чөлөөлж, орных нь хүнээ томилохоо тодорхой болгох нь зүйтэй болов уу. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн хориг ч орж ирж магадгүй юм байна шүү" гэв.

Ж.Эрдэнэбулган Ш.Цогтоогийн оронд томилогдож байгаа юм. Ш.Цогтоо 67 нас хүрсэн учраас ийнхүү чөлөөлөгдөж байгаа юм. 




Өнөөдөр үхэр өдөр

17 цагийн өмнө