Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан 14.00 цагт товлогджээ

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан 14.00 цагт товлогджээ

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.03.26/ 14.00 цагт товлогдлоо. Хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл, байдлыг хэлэлцэх нь. Тодруулбал, халдварын шинэ тохиолдолын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор авах арга хэмжээ тэр дундаа ирэх дөрөвдүгээр сард хатуу, хөл хорио тогтоох талаар ярилцана гэх мэдээлэл байна. Сануулахад, сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол 437 оор нэмэгдээд байгаа юм.