Б.Пүрэвдорж: Миний микрофоныг хаадаг ч Г.Занданшатар даргадаа хайртай

Б.Пүрэвдорж: Миний микрофоныг хаадаг ч Г.Занданшатар даргадаа хайртай

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах асуудлыг хэлэлцэж эхлээд байна.

Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д “Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Улсын дээд шүүхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэйгээр зохион байгуулсан. Тодруулбал, 2021 оны гуравдугаар сарын 22-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, 18 хүн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлт гаргасан. Нийт нэр дэвшигчдийн хоёр нь төрийн албан хаагчийн насны дээд хязгаарыг давсан гэх үндэслэлээр оролцуулаагүй бол гурав нь нэрээ татсан байна. Ийнхүү дээрх хуралдаанаар 13 нэр дэвшигч өрсөлдөхөд Ж.Эрдэнэбулган нь хамгийн олон санал авч, Цэцэд нэр дэвших эрхтэй болсон байна.

Нэр дэвшигчтэй холбогдуулан гишүүд саналаа хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Д.Солонго гишүүн Улсын дээд шүүхэд өргөдөл өгөөд дахин нэр дэвшээд хоёр удаа сонгуульд унасан. Хэрвээ унасан тохиолдолд дахиж нэр дэвшихгүй гэдэг журмыг Улсын дээд шүүх гаргасан. Д.Солонго гэдэг хүн бол өргөдлөө өгчихсөн, Цэцийн гишүүнээс бүрэн чөлөөлөгдсөн. Харин Ш.Цогтоо гишүүн ажлаа хийж байгаа. Байнгын хороон дээр хөндөгдөөгүй асуудал чуулганд яригдаж байна.

Миний микрофоныг хаадаг ч Г.Занданшатар даргадаа хайртай. МАН өнөөдөртөө эвтэй байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа та нар хоёр талдаа гарна. Хоёр талдаа гарахад УИХ-ын даргаас огцрох материалыг нь өнөөдөр бэлтгэж өгч байна. Давхар мэхтэй юмнууд явж байна. Үүний ард УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ч сууж байж магадгүй. Өргөдлөө өгөөгүй, ажлаа хийж буй хүнийг чөлөөлнө гэж байхгүй” гэв.

ҮЗЭХ: 




Өнөөдөр үхэр өдөр

17 цагийн өмнө