Халдварын тархалт өндөр байгаа учраас Засгийн газар ээлжит бус хуралдааныг зарлалаа

Халдварын тархалт өндөр байгаа учраас Засгийн газар ээлжит бус хуралдааныг зарлалаа

Засгийн газар өнөөдөр /2021.03.25/ 14:30 цагаас ээлжит бус хуралдаан зарлалаа. Хуралдаанд коронавирусийн халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар Шадар сайд танилцуулга хийх аж. 

Мөн дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс өмнө хөл, хорио тогтоож болох эсэх асуудлыг тойрч ярилцах бололтой. 

Өнөө өглөөний 11:00 цагийн байдлаар шинээр 285 хүнээс Covid-19 халдвар илэрсэн. Өнгөрөгч даваа гаригт Улсын онцгой комисс /УОК/-ын өргөтгөсөн хуралдаанаар гуравдугаар сарын 29-ныг хүртэл улбар шар түвшинд шилжүүлсэн хугацааг дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл сунгасан. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 05-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй. Харин үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг багасгах зэрэг тодорхой зохицуулалтууд хийнэ гэж мэдэгдсэн. Гэвч халдварын тархалт өндөр байгаа учраас уг асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болов.