Бүрэн эрхийн хугацаа нь 1,3 жилийн өмнө дууссан Ш.Цогтоог цэцийн гишүүнд үлдээх жагсаал маргааш болох уу

Бүрэн эрхийн хугацаа нь 1,3 жилийн өмнө дууссан Ш.Цогтоог цэцийн гишүүнд үлдээх жагсаал маргааш болох уу

Улсын дээд шүүх /УДШ/-ээс Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-ийн гишүүнд Ж.Эрдэнэбулганыг дэвшүүлсэн тул өнөөдөр /2021.03.24/ хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хурлаар тус асуудлыг хэлэлцээд дэмжсэн талаар бид мэдээлсэн. 

Учир нь УДШ-ээс санал болгосноор ҮХЦ-ийн гишүүн болсон Ш.Цогтоогийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул түүний оронд ийнхүү Ж.Эрдэнэбулганыг сонгон шалгаруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа юм. 

Тэгвэл маргааш /2021.03.25/ болох УИХ-ын чуулганаар Ж.Эрдэнэбулганыг цэцийн гишүүнд томилох ажээ.

Иймд УИХ-ын тус хуралдааныг хуралдахгүйн тулд жагсаал цуглаан болж болзошгүй байгаа юм байна. Тодруулбал, “ЕТГ-ын дэд дарга Г.Байгалмаа АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэдэд хандаж УИХ-ын маргааш болох хуралдааны үеэр төрийн ордны гадна МоАХ-ны гишүүд зэрэг олон тооны хүмүүсийг цуглуулах чиглэлийг өгсөн байж болзошгүй” гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарч эхлээд байна. Сонирхуулахад, өнөөдөр Ерөнхийлөгчийн зөвлөхүүд мэдээлэл хийж “Асуудлыг улстөржүүлж цэцийн гишүүн Ш.Цогтоог татах асуудлыг УИХ руу яаран оруулж ирлээ” гэж мэдэгдсэн билээ. Харин цэцийн гишүүн Ш.Цогтоогийн бүрэн эрхийн хугацаа дуусаад 1,3 жил болж байгаа гэх албан бус мэдээлэл байна.