Б.Пүрэвдорж: Манай намын маргалдагч талууд МАН-ын мэхэнд унана шүү

Б.Пүрэвдорж: Манай намын маргалдагч талууд МАН-ын мэхэнд унана шүү

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж АН-ын нэгдлийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр " Хоёр талын нөхдийг эвлэрүүлэх зөвшилцлийн саналыг гаргасан. Харамсалтай нь ямар нэгэн уулзалтыг хийсэнгүй, дарга нар ирсэнгүй. Өнөөдөртөө дарга нарт эрх мэдэл байж болно. Түүнээс манай намын эрх мэдэл намын гишүүдэд байдаг юм шүү. Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль манай намын дүрмийн эсрэг санаатайгаар зохион байгуулсан хууль. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хайчинд байгаагаа манай нам ямагт санах ёстой. Ямар хайчинд байгааг би хэлье. Хуулиараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа гурав хоногийн дотор болно. МАН дарга нараасаа сонгогдоод явчихдаг. Манай нам жирийн гишүүдээсээ сунгаагаар сонгогддог дүрэмтэй. Ирэх сарын 30-ны өдөр өглөөгүүр намын нэр дэвшигчдийн материалыг авна. Өдөр Дотоод сонгуулийн хороо нэр дэвшигчдээ бүртгэнэ. Үдээс хойш нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Хоёр дахь өдөр нь сунгааны санал хураалт явагдаж, гурав дахь өдөр нь намын Их хурал хуралдаж нэр дэвшигчдээ батламжилна. Ийм гуравхан хоногтой. Энэ бол манай намын дүрмийн эсрэг хийгдсэн зүйл. Тавдугаар сарын 2-3-ны өдөр нэр дэвшигчийн материалаа СЕХ-нд өгнө. СЕХ дахин гурав хоногт нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Хэрвээ татгалзвал тухайн хүнийг материалыг буцаана. Сонгуульд нөхөн нэр дэвших боломжгүй. Тэгэхээр маргалдагч талууд МАН-ын мэхэнд орж байна. Манай нам хоёр нам, хоёр дарга, хоёр тамга, хоёр нэр дэвшигчтэй болоод СЕХ-нд бүртгүүлбэл яах вэ. СЕХ хоёр материалыг аваад У.Хүрэлсүх дээр очоод "Даргаа та алийг нь таалах вэ" гэнэ. У.Хүрэлсүх мууг нь таалбал нэгнээ нэр дэвшүүлнэ. Хоёуланг нь таалахгүй гэвэл манай нам Ерөнхийлөгчийн сонгуульгүй болно. СЕХ-оос нэг нь тамгатай, нөгөө нь цахим бүртгэлд бүртгүүлээгүй гэх шалтгаанаар хасчих боломжтой. Нөхцөл байдал ийм байхад намын дарга тодруулна гэж зүтгэсээр байна" гэлээ. 




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө