ВИДЕО: АН-ын даргын сонгууль улс төрийн халз мэтгэлцээнийг Монголд шинэ түвшинд авчирлаа

ВИДЕО: АН-ын даргын сонгууль улс төрийн халз мэтгэлцээнийг Монголд шинэ түвшинд авчирлаа

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр болдог нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн бол дэлхий нийтэд жишиг болдог. Тухайлбал, тус улсын ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааныхаа үеэр гурван удаа халз мэтгэлцдэг бөгөөд, үүнээс сонгогчид нь тэднийг илүү таньдаг гэж болно. 

Мөн мэтгэлцээн бүрийг дэлхийн томоохон хэвлэлийн агентлагуудын алдартай сэтгүүлчид хөтлөн явуулж нэр дэвшигчдийг ёстой л шатаасан асуултуудыг хөнддөг. Жишээ нь 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Д.Трампаас ABC News телевизийн сэтгүүлч М.Раддац “Чи алдартай л бол эмэгтэйчүүдийг хүссэнээрээ байлгаж болно” гэсэн түүнийг үгийн талаар асуусан нь шуугиан тарьж байв. 

Тэгвэл яг л үүнтэй адилхан стандарт, жишиг болохуйц мэтгэлцээнийг АН-ын даргад нэр дэвшигч О.Амартүвшин, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд нарын дунд явагдаж өндөрлөлөө. Тодруулбал, тус мэтгэлцээнийг зургаан өөр сэтгүүлч хөтлөн явуулсан бөгөөд тус бүр өөр өөр асуултуудыг хөндөж, нэр дэвшигчдийн цаашдын зорилт, АН-ын ирээдүйг тодорхойлж байв. 




Өнөөдөр тахиа өдөр

6 цагийн өмнө