Б.Баасанцогтоос мөнгө авсан гэх хэрэгт нэр холбогдсон шүүгч нар өөрсдийгөө шалгуулахаар АТГ-т ханджээ

Б.Баасанцогтоос мөнгө авсан гэх хэрэгт нэр холбогдсон шүүгч нар өөрсдийгөө шалгуулахаар АТГ-т ханджээ

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд нэр бүхий өмгөөлөгчөөс мөнгө авсан тухай мэдээлэл гарч, иргэд олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байгаад харамсаж байна.

Дээрх мэдээлэлд нэр дурдагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, захиргааны ажилтан Э.Дарханцэцэг, Г.Зулаа нар тухайн өмгөөлөгчтэй ашиг сонирхлын байдал үүсгэсэн эсэхийг хуулийн хүрээнд шалгаж, бодит байдлыг тогтоолгохоор өөрсдийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргасан байна. 

Авилгатай тэмцэх газраас энэ асуудлыг шалгаад ирүүлсэн хариуг тус шүүхийн тамгын газраас олон нийтэд мэдээлэх бөгөөд үнэн бодит байдлыг тогтоох хүртэл шүүхийн байгууллага, нийт шүүгчдийн нэр хүнд, хараат бус байдлыг хөндсөн мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас хүсч, мэдэгдэл гаргажээ. 




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө