Сүүлийн үед нийслэл хотод халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан УОК өнөөдөр 18:00 цагаас эхлэн хуралдсан. Тэгвэл яг одоо хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцуулж байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “УОК хатуу хөл хорио тогтоохгүйгээр бүх нийтээр улбар шар түвшинд шилжүүлж, халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлан үргэлжлүүлэхээр болсон” гэж мэдээллээ. Шадар сайд С.Амарсайхан “Халдварын тоо өсч байгаатай холбогдуулан УОК хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл улбар шар түвшинд шилжүүлж, халдвар хамгаалалтын дэглэмээ ягштал баримталж, зарим ААН-ийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг маргааш Засгийн газрын хуралдаанаар танилцуулна” гэв.