УБТЗ-ын даргаар Г.Сэрээнэндоржийг томилох эсэхийг "Өөрсдөө мэд" гэсэн бичиг ОХУ-аас иржээ

УБТЗ-ын даргаар Г.Сэрээнэндоржийг томилох эсэхийг "Өөрсдөө мэд" гэсэн бичиг ОХУ-аас иржээ

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа гадаадад урт хугацаанд эмчлүүлэх шаардлагатай болсон тул, албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн сард гаргасан.

Учир нь тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас олон сарын өмнөөс Герман улсыг зорьсон бөгөөд түүнийг эзгүй хойгуур УБТЗ ХНН “нэгдсэн  удирдлагаар дутагдаж” зарим өртөөнд гарсан вагоны осол ч үүнтэй холбоотой байж болзошгүй гэх эх сурвалжуудын мэдээлэл байгаа юм. Иймд түүний оронд өмнө нь УБТЗ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Г.Сэрээнэндоржийг томилуулахаар Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар өнгөрсөн сарын 20-ны үеэр ОХУ-руу зөвшилцөх бичиг явуулсан талаар бид өмнө мэдээлсэн. Учир нь, УБТЗ ХНН-ийг ОХУ, Монгол Улсын Засгийн газрууд хувь тэнцүү эзэмшдэг юм.

Тэгвэл ОХУ-аас хариу бичиг “РЖД” НХН-ийн ерөнхий захирал О.Белозеровын гарын үсэгтэйгээр энэ сарын 2-нд ирсэн бөгөө, тус бичигт Н.Сэрээнэндоржийн нэрийг дурдалгүй "Өөрсдөө шийд" гэсэн агуулгыг бичжээ. Сонирхуулахад, Н.Сэрээнэндорж өмнө нь "УБТЗ ХНН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан хэрэгт буруутгагдаж, шүүхээс 1 жилийн хорих ял сонсож, өршөөлдөгдөж байсан" юм. 

ОХУ-аас ирсэн захидал




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө