УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, ЭМ-ийн дэд сайд М.Баттүвшин нар Улаанбаатараас хөл, хорио зөрчин Булганд очсон уу

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, ЭМ-ийн дэд сайд М.Баттүвшин нар Улаанбаатараас хөл, хорио зөрчин Булганд очсон уу

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өнгөрсөн амралтын өдрүүдэд /2021.03.20-22/ Булган аймагт ажиллаж зарим малчдад улсын аварга малчдын цом, шагналыг өгснөөс гадна хандивын цувааг хүргэсэн байна. Ингэж явахдаа Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин болон дуучдыг дагуулан очжээ.

Түүний энэхүү үйлдэл олны шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Учир нь коронавирусийн тархалттай холбоотойгоор Улаанбаатар хот улбар шар бүс рүү шилжсэн. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий 13 байгууллагын үйл ажиллагааг хааж, хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хорьсон билээ.

Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь коронавирусийн халдварын тархалт өндөр бүс буюу Улаанбаатараас хорио, цээрийн дэглэм зөрчиж Булганд олон хүн дагуулж очин тэндхийн иргэдийг эрсдэлд оруулсан гэж зарим иргэд үзэж байгаа аж. Учир нь улсын аварга малчдын шагнал, цомыг заавал УИХ-ын гишүүн гэлтгүй аймгийн удирдлагууд өгчихөж болно. Мөн дэд сайд М.Баттүвшин нь гишүүнийг ажлаа алдахын оронд энд халдвартай тэмцэх ажлаа хийх ёстой гэх саналыг иргэд хэлсээр байна. 

 



Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө