Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан /2021.03.22/ боллоо. Хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлыг тус бүлгийн дарга Д.Ганбат танилцуулав.
Тэрбээр "Шилэн дансны тухай хуулийг сайжруулж нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулан Засгийн газартай зөвшилцсөн. Гэтэл Засгийн газраас дэмжээгүй. Мөн өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх хуулийг яаралтай өргөн барих шаардлагатай. Мөнгөний ханш унасан, одоогийн тэтгэврийн мөнгө амьдралд хүрэлцэхгүй байна. Бид уг хуулиар Засгийн газраас саналыг нь асуухад дэмжээгүй. Төсвийн үр ашиггүй зарцуулж мөнгийг хэмнэж эх үүсвэрийг бий болгох ёстой. Үрэлгэн зардлыг танасан мөнгөөрөө тэтгэврийг нэм" гэлээ.
Цаашлаад "Засгийн газрыг хариуцлагагүй ажиллаж, ковидтой тэмцэх ажлыг үр дүнгүй хийлээ. Тухайлбал, халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байхад уялдуулсан дорвитой, зөв ажлыг хийхгүй байна. АН-ын бүлэг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний талаар Ерөнхий сайдаас мэдээлэл сонсох хүсэлтээ ЗГХЭГ-т явуулсан. МАН-ын бүлэг дээр энэ төлөвлөгөөний талаар Ерөнхий сайд танилцуулсан байна. Энэ мөнгө УИХ-ын хяналтаас гадуур явж байгаа. Ковидын нэг удаагийн хууль баталснаар төсвийн мөнгийг маш үр ашиггүй зарцуулж байгаа. Ковидын нөхцөл байдал ямар байгааг бид харж байна. Өмнөх Засгийн газар маш муу ажиллаад бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод ЗГХЭГ-ын дарга нь Ерөнхий сайд болсон. Гэтэл сахил хүртээд шал дордов гэдэг боллоо. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 33 тэрбум төгрөг зарцуулсан гэж байгаа. Гэтэл ямар ч үр дүнгүй боллоо. НОК-ын дарга Д.Сумъяабазарт хариуцлага тооц гэсэн боловч тооцоогүй. Тиймээс хариуцсан албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: