Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж Улаанбаатар хотод хатуу хөл, хорио тогтоох асуудлыг хэлэлцэнэ

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж Улаанбаатар хотод хатуу хөл, хорио тогтоох асуудлыг хэлэлцэнэ

Сүүлийн 24 цагт нийт 210 коронавирусийн халдвартай иргэн нэмж бүртгэгдээд байна. МУИС-ийн эрдэмтэн, судлаачид өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200 хүрвэл нийслэл Улаанбаатар хотод ес хоногийн хатуу хөл, хорио тогтоох шаардлагатай гэх саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн. Энэ дагуу өнөөдөр өглөө /2021.03.22/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисст үүрэг өгч хөл, хорио тогтоох бол нууж, хаалгүй эрт мэдэгдэхийг үүрэгдсэн. 

Тэгвэл Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж Улаанбаатар хотод хөл, хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. 

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Хотын дарга Д.Сумъяабазар нар дахин хөл, хориог тогтоохгүй гэж нэг сарын өмнө мэдэгдэж байсан ч халдварын тоо нэмэгдэж буй шалтгаанаар ийнхүү хөл, хориог тогтоох асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргахаар болжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө