Ж.Чинбүрэн эхнэр С.Төгсдэлгэрийгээ ЭМЯ-ны газрын даргад томилуулахаар С.Энхболд сайдтай тохирчээ

Ж.Чинбүрэн эхнэр С.Төгсдэлгэрийгээ ЭМЯ-ны газрын даргад томилуулахаар С.Энхболд сайдтай тохирчээ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой уулзжээ. Уг уулзалтаар тэрбээр эхнэр С.Төгсдэлгэрийг Эрүүл мэндийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргаар томилуулах талаар тохирсон гэж баттай эх сурвалж мэдээлэв. 

Уг уулзалтын дараа тус яаманд шинээр томилогдсон хуулийн зөвлөх Л.Дашравдан ажилчдын хурал зарлаж "С.Төгсдэлгэрийг газрын даргаар томилох ажлын бэлтгэлийг хангаж байна" хэмээн ярьсан байна. 

С.Төгсдэлгэрийн тухайд Т.Цогцэцэгийг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үед  халагдсан бөгөөд шүүхийн шийдвэрээр буцаад ажилдаа ороход нь сайд асан Д.Сарангэрэл Эмнэлгийн тусламж хариуцсан газрын даргын дүйцүүлэх албыг санал болгосон гэдэг. Гэвч тэрбээр "Зөвхөн Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргаар л ажиллана. Өөр ямар ч газар ажиллахгүй" гэсэн гэх.  Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын хувьд олон улсын донор байгууллагуудын төсөл, санхүүжилтийг хариуцдаг аж. С.Төгсдэлгэр нь өмнө тус газрын даргаар ажиллаж байхдаа олон улсын төсөл, санхүүжилтийг өөрийн эрх ашгийн хүрээнд зохицуулдаг байсан гэх хэл, аманд өртөж байсан хэмээн хэвлэлүүдэд бичиж байжээ. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хувьд эхнэр С.Төгсдэлгэрээ уг албан тушаалд томилуулахаар удаан хөөцөлдөж буй бөгөөд өмнөх Эрүүл мэндийн сайдуудад хүртэл хандаж байснаа хүлээн зөвшөөрч “Улаан бал” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг. С.Энхболд сайд "Нэг хаалга- Нэг шинжилгээ" ажлыг явуулахдаа Ж.Чинбүрэнгийн зөвлөгөө чиглэлийг авч ажиллаж байсны хувьд түүнд татгалзаж чадахгүй ийнхүү эхнэрийг нь томилохоор болсон байж болзошгүй гэж тус яамныхан хардаж байна. 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө