ТҮЦ машиныг халж E-Mongolia.mn сайтыг сурталчлахад 300 орчим сая төгрөг зарцуулжээ

ТҮЦ машиныг халж E-Mongolia.mn сайтыг сурталчлахад 300 орчим сая төгрөг зарцуулжээ

Н.Алтанхуягийн Засгийн газрын эхлүүлсэн “Түц машин”-ыг халж төрийн цахим үйлчилгээний нэгдсэн сан “E-Mongolia”  хөтөлбөрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар хэрэгжүүлж эхэлсэн. 

E-Mongolia.mn нь Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зориулж төрийн үйлчилгээг цахим нэг цонхны үйлчилгээгээр үзүүлнэ гэж тайлбарлаж буй.  Товчхондоо, гадаад паспортаа ч тус сайтаар дамжуулан захиалж болох аж. Нөгөөтэй коронавирусийн тухай мэдээллийг “Эрсдэлийн мэдээллийн хороо” байгуулж, зөвхөн  e-mongolia.mn сайтаар дамжуулан нэг сувгаар мэдээлэл өгнө гэсэн нь иргэдийн мэдэх эрхэнд халдаж байна гэж шүүмжлүүлсэн. 

-E.MONGOLIA.MN САЙТЫГ СУРТАЛЧЛАХАД ОЛОН ЗУУН САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ-

Тэгвэл e-mongolia.mn сайтын хөгжүүлэлт, системийн аюулгүй байдал, өдөр тутмын үйл ажиллагааг  нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/ болон тус газрын дарга Б.Болор-Эрдэнэ хариуцаж байгаа бололтой. Учир ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ e-mongolia.mn сайтыг олон нийтэд сурталчлахад 300 орчим сая төгрөг зарцуулжээ.

2020 оны арван нэгдүгээр сар

2020 оны арван нэгдүгээр сар

Тухайлбал, 2020 оны аравдугаар сард e-mongolia танилцуулга тор, халуун сав, повер банк, мөн e-mongolia танилцуулга хэвлэлтийн зардалд 20 орчим сая төгрөгийг зарцуулжээ. Харин арван нэгдүгээр сард e-mongolia.mn реклам цацалт, видео шторкны урьдчилгаа төлбөрт 60 гаруй сая төгрөгийг зарцуулжээ. 

2020 оны арван хоёрдугаар сар

Улмаар өнгөрөгч арван хоёрдугаар сард e-mongolia реклам цацалт, подкастын төлбөр, e-mongolia гар утасны систем танилцуулах маркетинг зэрэгт олон зуун сая төгрөгийг зарцуулжээ. Сонирхуулахад, “e-mongolia.mn вэб сайт болон e-mongolia аппликейшныг хэрхэн хэрэглэх вэ гэдэг сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулах хэрэгтэй. E-Mongolia апп хэрэглэж эхэлснээр ТҮЦ машин хэрэггүй болж байна” УИХ-ын гишүүн Н.Учрал мэдэгдэж байжээ.

2020 оны арван хоёрдугаар сар




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө