Хуульч Ч.Өнөрбаяр АН-ын даргын сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлжээ

Хуульч Ч.Өнөрбаяр АН-ын даргын сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлжээ

Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр хуульч Ч.Өнөрбаяр нэрээ дэвшүүлж, бүртгүүлжээ. Тэрбээр энэ үеэрээ “АН-ын даргын сунгаанд ялалт байгуулсан тохиолдолд мянга, мянган жирийн гишүүдийнхээ итгэл үнэмшлийг тээж, үзэл баримтлалдаа үнэнч байж, хүчирхэг сөрөг хүчин болгох байр суурин дээр нь аваачиж, ялалтын төлөө хүчин зүтгэх болно” гэж мэдэгджээ. Хуульч Ч.Өнөрбаяр нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хуулийн бодлогын зөвлөх, Оксфордын их сургуулийн Хуулийн факультетэд зочин судлаачаар ажиллаж байсан. Мөн өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Хан-Уул дүүрэгт өрсөлдөж байсан билээ.