ВИДЕО: АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид гишүүдтэйгээ цахим уулзалт хийж байна

ВИДЕО: АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид гишүүдтэйгээ цахим уулзалт хийж байна

Ардчилсан намын даргын сонгуулийн санал авах өдрийг энэ сарын 28-нд товлосон талаар тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдэгдсэн бөгөөд энэ сарын 12-ноос эхлэн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байгаа юм.

Өнөөдөр намын даргад өрсөлдөж байгаа О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд нар цар тахлын нөхцөл байдлаас улбаалж есөн аймаг, долоон дүүргийн гишүүд дэмжигчидтэй цахимаар уулзаж, асуултанд хариулт өгч байна.

Мөн энэ үеэр боловсруулсан мөрийн хөтөлбөрөө гишүүд дэмжигчиддээ танилцуулж байгаа юм.

Энэхүү сонгуульд Ардчилсан намын 200 мянган гишүүн санал өгөх эрхтэй бөгөөд олонхын санал авсан хүнийг намын даргаар сонгох юм.