Өнөөдөр /2021.03.18/ АН-ын ҮБХ-ны ээлжит бус цахим хурал болсон байна. Тус хурлаар нийслэлийн АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан Э.Бат-Үүлд үнэмлэх гардуулж, АН-ын дэд Хүний эрхийн асуудал хариуцсан дэд даргаар Ч.Өнөрбаярыг томилсон байна.
Энэ үеэр тус намын дэд даргаар томилогдсон, хуульч Ч.Өнөрбаяр “АН-ын дотоод улс төрд оролцохгүй. Харин тус нам сөрөг хүчний ажлаа хийх хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.
Ингээд С.Эрдэнэ ирэх дөрөвдүгээр сарын 25 –ны өдөр товлоод байсан АН-ын даргын сонгуулийн наашлуулж, энэ сарын 28 –ны өдөр хийхээр болсон байна.
Тодруулбал, Ц.Тувааны тэргүүтэй гишүүд энэ сарын 28 –ны өдөр АН-ын даргыг тодруулах сонгуулийг зарлаж, сурталчилгааны ажил нь үргэлжилж байгаа билээ. Иймд хоёр дарга, хоёр тамгатай болоод байсан АН нэгдэж байгаа бололтой. Ингээд АН-аас өнөөдөр 17:00 цагт энэ тухайгаа олон нийтэд хүргэхээр хэвлэлийн хурал зарласан байна.