ВИДЕО: Хурандаа У.Хүрэлсүхийн КЛИП цацагдав

ВИДЕО: Хурандаа У.Хүрэлсүхийн КЛИП цацагдав

Өнөөдөр гуравдугаар сарын 18-ны өдөр буюу манай улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр” тохиож байна. 

Тус өдөртэй холбогдож гарсан Ерөнхий сайд асан МАН-ын дарга У.Хүрэлсүхийн видео клип олон нийтийн сүлжээнд иргэдийн анхааралд ороод байна. Учир нь тэрээр Батлан хамгаалахын их сургуулийг төгссөн, бэлтгэл хурандаа цолтой нэгэн юм. 

Тэгвэл У.Хүрэлсүхийн гуравдугаар сарын 18-ны өдөрт зориулсан бичлэг Төв азийн хамгийн хаалттай орны нэг Туркменистан улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын сүржигнэлийг санагдуулж байна гэж иргэд шүүмжилж байгаа юм. 

Учир нь Туркменистаны Ерөнхийлөгч “коронавирус” гэх үгийг улсдаа хэрэглэхийг хориглож, хүндийн өргөлтийн тэмцээнийг нээхдээ “алтан гол” өргөж, нохойд зориулсан үндэсний баярын өдөртэй болох зэргээр Дэлхий нийтийн анхааралд сүржигнэл,  хэтрүүлгээрээ орж байдаг нэгэн. 

Туркменистаны Ерөнхийлөгч

Тэгвэл ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшихээр бэлтгэж байгаа У.Хүрэлсүхийн “сүржин клип” эрхгүй л Туркменистаны Ерөнхийлөгчийг санагдуулна. Мөн тэрээр ирэх сонгуульд ялалт байгуулбал, Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болгох юм биш биз гэх хардлагыг ч эрхгүй төрүүлж байгаа юм.