Х. Баттулга: Эрүүгийн хэрэг нь шийдэгдээгүй байхад яаран, тангараг өргөх хэрэг байна уу Ж.Эрдэнэбатаа

Х. Баттулга: Эрүүгийн хэрэг нь шийдэгдээгүй байхад яаран, тангараг өргөх хэрэг байна уу Ж.Эрдэнэбатаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөсөнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. 

-Д.ЭРДЭНЭБАТ ӨӨРИЙНХӨӨ КОМПАНИД ГАЗРЫН БАЯЛГИЙГ АВСАН-

Тэрбээр "Авлигалтай тэмцэх нөсөр ажлыг эхлүүлээд хоёр жил гаруй болж байна. Ажлууд гайгүй явж байна. Гэхдээ эхэлж байна. Одоогийн нөхцөл байдлаа Ж.Эрдэнэбат тайлбарлачих болов уу. Ж.Эрдэнэбат бага залуугаасаа аймгийн Засаг дарга, Сангийн сайд, Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Хариуцлагыг ухамсарлах хэмжээний албан тушаал хашиж байсан учир би зориуд хэлж байна.

Эрүүгийн хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байхад яаран, сандран тангараг өргөх хэрэг байна уу. Тэртээ тэргүй энэ УИХ-ын тал хагас нь гэмт хэрэгтэн байна.

УИХ-д орж ирж хамгаалагддаг. Уг процесс маш хурдан явж байгаа. 2016-2020 оны УИХ ч ийм байсан. ЖДҮ-чин байсан. Тиймээс Ж.Эрдэнэбат тангарагаа жаахан хүлээчихэж болохгүй юм уу. Чи залуу хүн байна. Төрийн өндөр олон албан тушаалыг хашсан. Би ёс зүй яриад байна. Мэдээллийг харахад Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа баялгийн лицензүүдийг өөрийнхөө компанид гарын үсэг зураад авчихсан. 2017 оны есдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор ил болсон. Үүн дээр хэрэг үүсгэсэн. Тодорхой хэмжээнд шалгуулсан. Миний ойлгосноор хэрэг мөрдөн байцаах шатанд явж байгаа. Хэрвээ Ерөнхий сайд болонгуутаа өөртөө хамаарал бүх аж, ахуй нэгжүүдэд газрын баялгийн лицензүүдийг аваад байвал бид нар ээлж дараалан Ерөнхий сайд болоод газрын баялгийг өөрөө гарын үсэг зураад авах юм уу. Г.Занданшатарын хэлсэн шударга ёстой чинь энэ нийцэж байгаа юм уу. УИХ бага ард түмний төлөөлөл биш болсон.

Сонгууль мөнгө болсон. Сүүлийн 20 жил барьсан бодлогоор иргэд ядуурсан. Зориудаар ядууруулсан. Халамж өгдөг болсон. Сонгууль мөнгөнийх болсон. Мөнгө уул, уурхайгаас орж ирдэг болсон.

Д.Эрдэнэбат өөрөө нэгийг бодно биз. МАН-ын бүлэг ч хүч түрж оруулж ирэх шааардлага байсан юм уу Тогтохсүрэн даргаа. 2016 оны сонгуулийн дараа Ерөнхий прокурор УИХ-ын чуулганы танхимд орж ирээд "Шударга ёс энэ танхимаас эхэлнэ" гэж хэлж байсан. ЖДҮ-ийн асуудал хөндөгдөх үеэр бүгд гар, гараасаа хөтлөлцөж гүйсээр 50 орчим хүнээс хасагдсаар байгаад  3-4 хүн ял авсан. Ээлжит бус чуулган хуралдуулъя гэсэн байхгүй. Д.Тогтохсүрэн дарга бүлэг дээрээ яръя гэж хэлээд гарсан. Өрх бүрт өгөх сая төгрөгийг өгөх асуудлыг яръя гэсэн. Одоог хүртэл байхгүй. Эмгэнэлт жүжиг болох гээд байна шүү. Тэртээ тэргүй гуравдугаар сарын 01-ээс Шүүхийн шинэчлэлээр шүүх, сахилгын хороо, шүүгчдийг бүгдийг УИХ авна. Ерөнхий сайд АТГ-ыг авсан. Та нар олуулаа. Ж.Эрдэнэбат санаа зовох зүйлгүй шүү дээ. Нэг тийшээ болгочихоод орж ирээд тангарагаа өргөчихөж болдоггүй юм уу. Ж.Эрдэнэбат байгалийн ордыг авсан гарын үсэг нь байна лээ" гэсэн юм.