Х.Булгантуяа: Тодотгол хийхгүйгээр 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой

Х.Булгантуяа: Тодотгол хийхгүйгээр 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой

Засгийн газраас эдийн засгийг дэмжих 10 их наядын төлөвлөгөөг боловруулж аж, ахуй нэгжүүдийг дэмжих чиглэлээр ажлын байрыг олшруулахаас эхлээд нийгмийн бусад бүлэгт санхүүжилт хийж буй. 

Уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх ёстой байсан. Гэтэл хэлэлцүүлэлгүй Монгол банкнаас репо санхүүжилтыг аж, ахуй нэгжүүдэд өгч зах зээл рүү мөнгө гаргалаа гэх шүүмжлэл зарим гишүүдэд байсан. Тэгвэл энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах тайлбарыг хийлээ. 

Тэрбээр "Дунд хугацааны буюу гурван жилийн төлөвлөгөө. Төсвийн тодотгол, мөнгөний бодлого УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед хамт оруулаад хэлэлцээд явах боломжтой гэж үзэж байна" гэсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Ковидын хууль хэрэгжиж буйтай холбоотойгоор төсвийн алдагдлыг нэмэхгүйгээр зохицуулалтыг хийх боломж Засгийн газарт бий. Төсвийн тодотгол хийх эрх зүйн орчин бүрдвэл хийх ёстой. Үүнийг Засгийн газраас УИХ  шаардана. Засгийн газар бэлдэж оруулж ирэх ёстой. Ирэх долдугаар сарын 01-ны өдөр хүртэл Ковидын хууль хэрэгжиж буйтай холбоотойгоор тодотгол хийхгүйгээр энэ зохицуулалтыг хийх боломжтой. Тухайн жилийн төсөв дээр оруулж ирээд хэлэлцүүлж болно" гэсэн юм.