Тоосгоны үйлдвэрийн замыг хаасантай холбогдуулан нийтийн тээврийн Ч:25, Ч:26 чиглэлийн замналыг түр өөрчиллөө

Тоосгоны үйлдвэрийн замыг хаасантай холбогдуулан нийтийн тээврийн Ч:25, Ч:26 чиглэлийн замналыг түр өөрчиллөө

Сүхбаатар дүүрэг 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаагийн тойргоос Тоосгоны үйлдвэрийн эцэс хүртэлх авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 14-ний 00:00 цагаас хаасан билээ.

Тэгвэл уг замаар зорчдог нийтийн тээврийн үйлчилгээний Ч:25, Ч:26 чиглэлийн замналд өнөөдрөөс эхлэн түр өөрчлөлт оруулжээ.  Тодруулбал, энэ сарын 16-ны 22:00 цаг хүртэл Ч:25 "Тоосгоны үйлдвэр (эцэс)-Их тойруу-3, 4-р хороолол", Ч:26 “Тоосгоны үйлдвэр-Ботаник-Жанжин клуб” чиглэлийн автобуснууд дээрх зураглалын дагуу зорчиж, иргэдэд үйлчлэх юм байна.

 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө