Г.Мөнхцэцэг гишүүн зургаан хүн амиа алдсанд эмгэнэл илэрхийлэхдээ таван сая төгрөг өгснөө дурьдав

Г.Мөнхцэцэг гишүүн зургаан хүн амиа алдсанд эмгэнэл илэрхийлэхдээ таван сая төгрөг өгснөө дурьдав

Өчигдөр буюу 2021.03.14-ны өдөр байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй шуурганы улмаас Дундговь аймгийн дөрвөн сумын зургаан хүний амь нас үрэгдсэн. Нийт 460 хүн алга болсон бөгөөд 17-оос бусдыг олоод байгаа юм. Одоо тус 17 иргэнийг эрэн хайх ажиллагааг аймгийн онцгой байдлын газраас ар гэрийнхнийх нь хамтаар үргэлжлүүлж байгаа юм. 
 
Тэгвэл Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг зургаан хүн амиа алдсанд эмгэнэл илэрхийлэхдээ өөрийгөө  таван сая төгрөг хандивласан хэмээн мэдэгдсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад байна. 
Учир нь нөхөж баршгүй гарз зарим гэр бүлд тохиолдол асар их хэмжээний хохирол учраад байхад эмгэнэл илэрхийлэхдээ таван сая төгрөг хандивласнаа хамт дурдсан нь ийнхүү иргэдийн дургүйцлийг хүргэжээ.