С.Энхболд: “Монголика” тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан 70 настай эмэгтэй нас барсан

С.Энхболд: “Монголика” тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан 70 настай эмэгтэй нас барсан

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Монголика” тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан 70 настай эмэгтэй нас барсан талаар мэдэгдлээ.

Тэрбээр “ Төв аймагт оршин суух хаягтай 70 настай эмэгтэй нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан учраас гуравдугаар сарын 11-нд “Монголика” тусгаарлах байранд тусгаарласан. Улмаар маргааш нь PCR шинжилгээ авахад сөрөг буюу халдваргүй гарсан. Тэрээр  Төв аймагт ганцаараа амьдардаг,  хоёрдугаарт ойрын хавьтал байсан учраас долоо хоног тусгаарлах ёстой. Тусгаарлах байранд ирэх үед нь сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмч үзэхэд хөнгөн хэлбэрийн ой тогтоолт  алдагдалттай,  хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй байна гэсэн дүгнэлт үйлдсэн. Өдөрт  4-5 удаа эмч тогтмол үзлэг хийж байсан ч өчигдөр /2021.03.14/  гэнэт нас барсан. Хэрэв ар гэрийнхэн нь хүсвэл  задлан шинжилгээ хийж нас баралтын шалтгааныг эцэслэнэ. Урьдчилсан дүгнэлтээр  нас барсан шалтгаан нь суурь өвчин байх магадлалтай гэж гарсан” гэлээ.

Монгол Улс дотооддоо 2020 оны 11 сараас хойш халдварыг алдсан. Өнгөрсөн хугацаанд Covid-19 халдварын улмаас дөрвөн хүн нас барсан юм.