Элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татах нөхцөл үүсээгүй байна гэж байнгын хороо үзжээ

Элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татах нөхцөл үүсээгүй байна гэж байнгын хороо үзжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлсэн. Энэ тухай мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Иймд дэгийн хуулийн дагуу өнгөрсөн баасан гаригийн /2021.03.13/ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцжээ. Байнгын хорооноос Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй байна гэсэн шийдвэрийг гаргасан байна. Байнгын хорооны шийдвэрийг ирэх пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж Ерөнхийлөгчид саналаа хүргүүлэх аж.