Ж.Мөнхбатыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэв

Ж.Мөнхбатыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэв

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэд, хэдэн томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан БШУ-ны сайдаар томилогдож, Засгийн газрын гишүүн болсон тул тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томилохоор нэр дэвшүүлжээ. УИХ-ын чуулганаар томилгоог хийх юм. Мөн С.Амарсайхан Шадар сайдаар томилогдсон учир МАН-ын бүлгийн дэд даргаас чөлөөлжээ. Ингэснээр тус бүлэг цаашид хоёр дэд даргатайгаар үйл ажиллагаагаа явуулах аж. 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө