МАН-ЫН БҮЛЭГ: Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг хангах чиглэлд онцгой анхаарна

МАН-ЫН БҮЛЭГ: Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг хангах чиглэлд онцгой анхаарна

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. 

Тэрбээр "Нэгдүгээрт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж батална. Улс төрийн намын тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, орон нутгийн хөгжлийг хангах, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлыг тухай хуулийг хаврын чуулганаар заавал хэлэлцэж батлах ёстой. Эдгээр нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрх зүйн шинэчлэлийн гол хуулиуд юм. 

Хоёрдугаарт, хүний эрхийг хангах, нийгэмд шударга ёсыг тогтоох, шүүх хуулийн байгууллагын хараат бус байдлыг хангах чиглэгдсэн эрх зүйн орчныг сайжруулах асуудал бий. Үүнийг хаврын чуулганаар батлах ёстой. 

Гуравдугаарт, УИХ-ын хяналт, шалгалтын чиг үүргийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах ёстой. Хяналтын чиг үүргийг нэмэгдүүлэх эрх зүйн орчноо хаврын чуулганаар тодорхой болгоно.

Дөрөвдүгээрт, Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг хангах чиглэлд онцгой анхаарахаар МАН-ын бүлэг санал нэгдлээ" гэлээ. 

ҮЗЭХ: