Ардчилал, хүний эрх, шүүх засаглалын шинэчлэлийн чуулган байх болно

Ардчилал, хүний эрх, шүүх засаглалын шинэчлэлийн чуулган байх болно

УИХ-ын хаврын чуулганы нээлт /2021.03.15/ боллоо. Хаврын чуулганы нээлтийн ажиллагаанд Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөллүүд цахимаар оролцож байна. Ерөнхийлөгч одоогоор чуулганы хуралдаанд орж ирээгүй байна.

Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.  Тэрбээр "Энэ хаврын чуулганы Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, эрхзүйн хувьсгалыг хийхэд онцгой ач холбогдолтлй байх болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн амин сүнс нь ардчилал, хүний эрхийг баталгаажуулах явдал байсан. Ийм учраас эрхзүйн хувьсгалын үндсэн зорилго нь хүний эрхийг дээдэлсэн эрхзүйт төрийг төлөвшүүлэх явдал юм. Энэ хаврын чуулган ардчилал, хүний эрхийн чуулган байна. Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гар хөл болж, захиалгаар ажилладаг “хонгилын” гэх эзэнтэй шүүхийг нураах гэж Шүүхийн тухай хуулийг баталсаныг онцлоод Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, бүх шатны шүүхүүд энэ хавар шүүгчдийн чуулганаа бүх талын тэгш оролцоо, нээлттэй, шударга зохион байгуулалттайгаар, ардчилсан зарчмаар иргэд, олон нийтийн хяналтын дор зохион байгуулахыг хүсэхийн зэрэгцээ үүнд  хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоо, хяналт чухал" гэдгийг тодотголоо. 

ҮЗЭХ: