ГХЯ-ны мэдээлэлд хандивлагчдыг дурдаагүйд Европын холбооны төлөөлөгчийн газар эгдүүцэв

ГХЯ-ны мэдээлэлд хандивлагчдыг дурдаагүйд Европын холбооны төлөөлөгчийн газар эгдүүцэв

Олон улсын вакцин хангамжийн Ковакс хөтөлбөрийн хүрээнд манай улс AstraZeneca вакцинаас 14,400 тунг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан.

Вакцин хүлээн авах ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нарын албаны хүмүүс байлцсан. Гадаад харилцааны яам энэ талаар мэдээллийг албан ёсны сайтдаа байршуулсан.

Гэвч тус мэдээлэлд хандивлагчдын талаар нэг ч үг дурдаагүйд Европын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газар харамсаж буйгаа илэрхийлжээ.

Европын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газраас гаргасан мэдээлэлд тус холбооны Монгол дахь төлөөлөгч Траян Христеа "COVAX бол дэлхий нийтийн хамтын ажиллагааны гайхамшигтай нэг жишээ юм. Европын холбоо нь Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын агентлагууд болон бусад хандивлагчдын хамтаар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаадаа баяртай байна. Европын холбооны улсууд болон санхүүгийн байгууллагууд 2.2 тэрбум еврог хандивласнаараа дээрх хөтөлбөрт тэргүүлэх хувь нэмрийг оруулаад байна. Монгол Улсад ирүүлсэн анхны багц нь ердөө эхлэл бөгөөд цаашид илүү их тун вакциныг хөтөлбөрөөр дамжуулан авчирна. Европын холбооны тэргүүн зорилго нь хүн бүрийг үр дүнтэй, аюулгүй вакцинаар дамжуулах" хэмээн хэлснийг онцолсон байна.