Увс, Ховд, Баян-Өлгий аймагт цахилгаан, эрчим хүч тасраад байна

Увс, Ховд, Баян-Өлгий аймагт цахилгаан, эрчим хүч тасраад байна

Өнгөрсөн шөнө болсон хүчтэй цасан шуурганы улмаас Увс, Ховд, Баян-Өлгий аймагт цахилгаан эрчим хүч тасраад байна.

Тодруулбал, ОХУ-ын хилээс нааш 10 км-т 110 кВ-ын с-458 ЦДАШ-ын 216 дугаар тулгуур багана хугарч унасан тул ийнхүү аваарийн нөхцөл байдал үүсч, Баруун бүс нутгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүч тасраад байна. Цахилгаан эрчим хүч өнгөрсөн шөнө орон нутгийн 22.00 цагийн орчимд тасарсан бөгөөд түүнээс хойш Дөргөний усан цахилгаан станцаас Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.