Улсын онцгой комисс хуралдаж хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Шар түвшнээс улбар шар түвшин рүү шилжсэн учир
- Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
- Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
- Сургалтын төв /10 дээш хүнтэй/
- Соёл урлаг
- Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас их/
- Алжаал тайлах төв
- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /нийт хүчин чадлын 30 хувиас их/
- Саун, бассейн /нийт хүчин чадлын 30 хувиас их/
- Дэн буудал
- Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд
- Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир спортын арга хэмжээ /дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/ үйл ажиллагааг даваа гаригаас эхлэн 14 хоног хориглолоо.