УОК: Караоке болон ижил төстэй байгууллагуудын үйл ажиллагааг 14 хоног хаах асуудлыг хэлэлцэж байна

УОК: Караоке болон ижил төстэй байгууллагуудын үйл ажиллагааг 14 хоног хаах асуудлыг хэлэлцэж байна

Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр /2021.03.13/ 14.00 цагт Төрийн ордонд эхэлсэн бөгөөд хуралдаан үргэлжилж байна. Хурлаар баар, караоке, фитнес, рестораныг 14-21 хоног хаах тухай Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэр гаргах юм. 
 
Эх сурвалжийн мэдээлж буйгаар караоке болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг газруудын үйл ажиллагааг хязгаарлана. Караокег 14 хоногийн хугацаатай хаахаар хэлэлцэж байна гэх мэдээлэл байна. Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.