Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сунгаа эхэллээ

Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сунгаа эхэллээ

Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сунгаа өнөөдрөөс (2021.03.13) албан ёсоор эхэлж байна. Энэхүү сунгаанд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Уртнасан нар өрсөлдөж байгаа аж.

Мөн нийслэлийн төвийн зургаан дүүрэг болох Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргад өрсөлдөгчдийн сунгаа ч эхэллээ. Тиймээс дээрх нэр дэвшигчид өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Ардчлсан намын гишүүдтэй цахимаар уулзалт хийснээр сунгаагаа эхлүүлсэн байна.

Сунгаа дөрвөн өдөр үргэлжилж, гуравдугаар сарын 17-нд нийслэл болон төвийн зургаан дүүргийн Ардчилсан намын даргыг сонгох сонгууль нь болох юм.