Улсын онцгой комиссын хуралдаан 14:00 цагт товлогдлоо

Улсын онцгой комиссын хуралдаан 14:00 цагт товлогдлоо

Улсын онцгой комисс /УОК/-ын хуралдаан өнөөдөр /2021.03.13/ 14.00 цагт товлогдлоо. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл, байдлыг авч хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. 

Дашрамд дурдахад, Халдвар авагчдын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас 28 хоногийн хөл, хориог тогтоох саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн ч  зөвшөөрөөгүй. Мөн халдвар тархах эрсдэлтэй фитнесс, урлагийн тоглолт, баар, ресторан, караокег 14-21 хоног хаах, 10 дээш хүнтэй уулзалтыг хориглох, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг багасгах зэрэг саналыг Улсын онцгой комисст хүргүүлээд байгаа юм.