Найман жилийн туршлага шаардах “газрын дарга”-д М.Оюунчимэг гишүүний 26 настай хүү томилогджээ

Найман жилийн туршлага шаардах “газрын дарга”-д М.Оюунчимэг гишүүний 26 настай хүү томилогджээ

Чингэлтэй дүүргээс парламентад хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа УИХ-ын гишүүн С.Оюунчимэгийн хүү 26-хан настай Б.Энхмөрөн “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” /ЭМДЕГ/-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна.

Учир нь М.Оюунчимэгийг УИХ-ын гишүүний албан тушаалаа хувийн амьдралдаа ашиглаж, хүүгээ төрийн албанд газрын даргаар томилогдоход нөлөөлсөн байж болзошгүй гэж иргэд шүүмжилж байгаа юм.

Зураг: ЭМДЕГ

-УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ ЭГЧ М.ЦЭЦГЭЭГЭЭ ТӨРИЙН АЛБАНД ТОМИЛУУЛСАН, ЖДҮ, ХЭДС-ИЙН АСУУДАЛД НЭР ХОЛБОГДОЖ БАЙВ-

Энэ мэтээр М.Оюунчимэг гишүүн албан тушаалаа хувьдаа урвуулан ашигласан байж болзошгүй мэдээлэл сүүлийн жилүүдэд их гарах болсон.

Тухайлбал, түүнийг “ЖДҮХС-гаас зээл авч өгсөн компаниасаа 120 орчим сая төгрөгийн авилга авсан байж болзошгүй, мөн зээл авч өгсөн компани нь мөнгө угаасан байж болзошгүй” гэсэн мэдээлэл news.mn сайтад гарч байв. Улмаар түүнийг УИХ-ын гишүүний албан тушаалаас нь эргүүлэн татах асуудлыг прокурорын байгууллагаас хөндөж болзошгүй талаар ч мэдээлж байв. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/-гаас ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр зарим компанид давуу байдал олгож 200 хүртэл сая төгрөг шилжүүлсэн хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүд холбогдсон гэх мэдээлэл гарч байв. Тэдгээр гишүүд дотор М.Оюунчимэг гишүүний багтаж байв. Учир нь түүнийг “Сэрмүүн өнгө” компанид 50 сая, “Эгшиглэн магнай” компанид 50 сая, иргэн Б.Болорцэцэгт 40 сая төгрөгийн зээлийг тендерт оролцуулалгүйгээр шууд олгуулсан байх магадлалтай” хэмээн Үндэсний шуудан” сонины мэдээлж байв. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.  Харин Л.Оюунчимэгийг УИХ-ын гишүүн болсны дараа түүний эгч М.Цэцгээ нь Чингэлтэй дүүргийн  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон гэх шүүмжлэл ч хэвлэлд гарч байв.

Зураг: ЭМДЕГ

-26 НАСТАЙ ХҮҮГЭЭ ТӨРИЙН АЛБАНД “ГАЗРЫН ДАРГА” ДАРГА БОЛОХОД М.ОЮУНЧИМЭГ НӨЛӨӨЛСӨН ҮҮ-

Төрийн байгууллага нь үйл ажиллагааны хүрээнээсээ хамаарч алба, хэлтэс, газар гэсэн эрэмбэтэй бүтцээс бүрддэг. Товчхондоо, газрын дарга бол эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргадаг гэж ойлгож болно. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү 26-хан настай Б.Энхмөрөн ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар 2021 оны нэгдүгээр сард томилогдсон байна. Түүний энэхүү томилгоо нь холбогдох хуулийг зөрчсөн байж болзошгүй байгаа юм.

Тодруулбал, дээрх албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.6-д заагдсан Төрийн захиргааны албан тушаалын “ахлах түшмэл” гэх зэрэглэлд багтдаг. 

Эл албанд “төрийн албанд наймаас доошгүй жил, эсвэл дэс түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэдэг шалгуурыг хангасан хүн л томилогдох хуулийн заалттай аж. Гэтэл ажил, хөдөлмөр эрхлээд дөнгөж 2 жил гаруй хугацааг өнгөрөөж байгаа УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн 26-хан настай хүү Б.Энхмөрөн тус албан тушаалд томилогдсон байгаа юм. Учир нь тэрээр Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газарт 2018 оноос хойш ажилласан туршлагатай байгаа ажээ. Хэрэв зээ хүүгээ тус албан тушаалд томилогдоход М.Оюунчимэг гишүүн нөлөөлсөн бол, түүнийг Чингэлтэй дүүргийн иргэд төрд биднийг төлөөлөөрэй гэж сонгосон болохоос УИХ-ын гишүүн гэх албан тушаалаа хувийн амьдралдаа ашиглаарай гэж сонгоогүй байлтай.




Өнөөдөр үхэр өдөр

6 цагийн өмнө