МАН-аас сонгогдсон аймгийн Засаг дарга нарыг Элит ресторанд ШОУДУУЛСАН УУ

МАН-аас сонгогдсон аймгийн Засаг дарга нарыг Элит ресторанд ШОУДУУЛСАН УУ

Өчигдөр /2021.03.12/ МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордонд халдвар бүртгэгдэж, тус байрыг битүүмжилсэн байж болзошгүй гэх мэдээлэл гарсан.

Харин өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас дээрх мэдээллийг үгүйсгэж "Тусгаар тогтнолын байрнаас 60 гаруй тохиолдол батлагдсан тухай мэдээлэл цахим орчинд тарсан. Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг хэлье. Яг Тусгаар тогтнолын ордонд халдвар бүртгэгдээгүй бөгөөд халдвартай хүнтэй хавьтал болсон хүн түүгээр ороод гарсан тул Тусгаар тогтнолыг ордныг тусгаарлаж, халдваргүйжүүлэлт хийсэн юм" гэсэн билээ. 

Ямартай ч өчигдөр /2021.03.12/ МАН-ын байранд халдварын эрсдэл гарч битүүмжилсэн нь үнэн юм байна.

Гэтэл өчигдөр үүнтэй зэрэгцэн МАН зарим аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг хүлээн авч уулзан тэмдэг гардуулсан. Ингээд өчигдөр /2021.03.11/ орой намаасаа сонгогдсон аймгийн Засаг дарга нараа оролцуулж, "Элит" ресторанд томоохон хүлээн авалт хийж уулзсан гэх мэдээлэл байна. Уулзалтаар Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцжээ. 

Дашрамд дурдахад, МАН-ын 100 жилийн ойн баярын арга хэмжээ энэ сарын 01-ны өдөр болж /2021.03.01/ урлагийн тоглолтын бичлэгт нь оролцсон хүнээс коронавирус илэрсэн гэх мэдээлэл мөн гараад байгаа билээ. Гэтэл МАН УОК, Засгийн газрын шийдвэрийг зөрчиж олон хүн оролцсон томоохон арга хэмжээ, хүлээн авалтуудыг удаа дараа зохион байгуулж байгаа бололтой.