УИХ-ын гишүүд вакцинаа сонгож буй бол төрийн албан хаагчдад сонголтгүй хийж байна

УИХ-ын гишүүд вакцинаа сонгож буй бол төрийн албан хаагчдад сонголтгүй хийж байна

УИХ-ын гишүүд болон өндөр албан тушаалтнуудыг коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад маргаашнаас /2021.03.12/ хамруулна гэх мэдээлэл байна. Ингэхдээ хэн, ямар вакцин тариулах хүсэлтэйг асууж, судалгаа хийж байгаа аж. 

Гэтэл Төрийн ордонд ажилладаг мэргэжилтэн, албан хаагчид болон төрийн албан хаагчдад сонголтгүй "Астра Зенека" вакциныг хийсэн байна. Тодруулбал, тэднээс аль улсад үйлдвэрлэсэн, ямар вакциныг хийх хүсэлтэйг нь асуулгүй шууд Энэтхэгт үйлдвэрлэсэн "Астра Зенека" вакциныг тарьжээ. Үүнд зарим мэргэжилтнүүд гомдолтой байгаа аж. 

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Иргэд вакцинаа сонгож хийлгэнэ" гэж мэдэгдсэн билээ. Гэтэл энэхүү мэдэгдэл нь бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа бололтой. Одоогоор манай улс "Астра Зенека", БНХАУ-ын "Синофарм", ОХУ-ын "СпутникV" вакцинуудыг дархлаажуулалтад иргэдээ хамруулж эхлээд байгаа билээ.