Д.Сумъяабазарын орлогч асан Н.Баярчимэг "Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогджээ

Д.Сумъяабазарын орлогч асан Н.Баярчимэг "Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогджээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч асан Н.Баярчимэгийг “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирлаар  томилжээ. Түүний хувьд Засаг даргын орлогчийн ажлаа Ж.Сандагсүрэнд "булаалгасан" юм. 
 
Н.Баярчимэгийн ажилласан байдал:
  • 2002-2003 онд “Розенблат Ассосэйтс” Канадын цагаачлалын хуулийн фирмийн Монгол дахь төлөөлөгчийн газарт Эрх зүйн зохицуулалт хариуцсан захирал
  • 2003-2006 онд “Мобиком корпорац”-ийн Зуунмод дахь салбарт мэргэжилтэн, салбарын захирал
  • 2011 онд “Моннис интернэйшнл” ХХК-д хуулийн мэргэжилтэн
  • 2011-2016 онд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д хуульч, ахлах хуульч, хэлтсийн дарга
  • 2016-2017 онд Үндэсний хөгжлийн газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга
  • 2018-2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-д дэд захирал
  • 2019-2020 онд “Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК-д дэд захирал
  • 2020 онд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогч
  • 2020 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан туршлагатай.