Нийслэлийн Боловсролын газрын судалгаанд үндэслэн төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 31 сургуулийн 35 чиглэлд энэ сарын 21-нээс "Сургуулийн автобус" үйлчилж эхлэх юм. 35 чиглэлд нийт 40 автобус үйлчлэх бөгөөд зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зорчино.
Сургуулийн автобусны чиглэлүүдийг доорх зургаас харна уу.