Самсунгийг худал сурталчилгаа явуулсан гэж буруутгажээ

Самсунгийг худал сурталчилгаа явуулсан гэж буруутгажээ

Австралийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас /ACCC-Australian Competition, Consumer Comission/ БНСУ-ын технологийн томоохон үйлдвэрлэгч Самсунг компанийг худал сурталчилгаа явуулсанд буруутгажээ.

Тус газрын мэдээлснээр, Самсунг компани ухаалаг утаснуудаа усны хамгаалалттай гэж сурталчилсан нь бодит байдал дээр худал болохыг судалгаагаар тогтоожээ. Самсунг компани Австралид явуулсан 300 орчим сурталчилгаандаа гар утсыг усан сангийн ёроолд, далайн усан дотор ашиглаж байгаагаар үзүүлсэн нь хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн явдал гэж үзжээ.

Ингэснээр хуурамч зар сурталчилгаатай холбоотой асуудлаар хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагаас Самсунг компанийг шүүхэд өгсөн анхны тохиолдол болж байна. Энэ асуудлын улмаас тус компанид олон сая ам.долларын торгуулийг төлж болзошгүй байна.




“BONUS BOOST” BSB-д

8 цагийн өмнө