ZOLORD: Польш дахь Монгол оюутнууд хууль бусаар цагаач нэвтрүүлдэг байжээ

ZOLORD: Польш дахь Монгол оюутнууд хууль бусаар цагаач нэвтрүүлдэг байжээ

Монголоос ирсэн хэсэг оюутнууд Украйнаас Польшийн хил рүү цагаач иргэдийг хууль бусаар нууцлан нэвтрүүлж байгаад баривчлагдсан тухай тус улсын радиогоор мэдээлсэн байна.

Харуулд гарч байсан хилийн цэрэг уг үйл ажиллагааг зохион байгуулсан үл таних хоёр этгээдийг тэмдэглэж, эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн байна. Үүнээс хэд хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гарагт Краков хотын нутгаас тэднийг олж саатуулахад Монголоос ирсэн, Польш улсад оршин суух эрхтэй, 26-28 насны оюутнууд байсан гэдгийг онцолсон байна.

Хил хамгааллын газраас өгсөн мэдээллээр, уг оюутнууд нь 2018 оны намраас хойш хууль бусаар цагаач нэвтрүүлсэн хэргээр тэмдэглэгдсэн сэжигтнүүд байсан аж. Өмнө нь өнгөрөгч оны 12 сард мөн таван монгол цагаачийг нууцаар Польшийн хилээр нэвтрүүлсэн тохиолдол гарч байсан байна.  Үүний өмнөх тохиолдуудтай нийлээд Польшийн хилээр хууль бусаар нэвтэрсэн нийт 11 цагаач бүртгэгдээд буй гэнэ.

Мөн зургадугаар сарын 6-ны өдөр монгол залуус Германы хилээр 70 кг героин нэвтрүүлэх гэж байгаад баригдаж байсан удаатай.

Эх сурвалж: Zolord.ru