Өмнөд Америкчууд нар хиртэх үзэгдлийг үзэхээр хүлээж байна

Өмнөд Америкчууд нар хиртэх үзэгдлийг үзэхээр хүлээж байна

Хэдхэн минутын хугацаанд хаагдах үзэгдлийг харахыг Чили, Аргентинчууд тэсэн ядан хүлээж байна.

Нарны бүтэн хиртэлт орой тохиох бөгөөд нар луу удаан ширтэх нь нүдийг гэмтээж болзошгүй тул нарны хамгаалалт бүхий зориулалтын шил зүүж, нүдээ сайтар хамгаалахыг хүмүүст уриалсан байна.

Хэдийгээр нарны бүтэн хиртэлт зөвхөн Чили, Аргентинд харагдах хэдий ч Перу, Эквадор, Парагвай, Боливи, Уругвай болон Колумби, Бразил, Панамын иргэд нарны хэсэгчилсэн хиртэлтийг үзэх боломжтой.

Нар бүтэн хиртэх дараагийн үзэгдэл ирэх 2020 оны 12 дугаар сарын 14-нд мөн Өмнөд Америкийн орнуудад ажиглагдах ажээ.