УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн хѳѳн хэлэлцэх хугацаагаар хэрэгтнүүдэд ял завших боломж олгосон гэх шүүмжлэлтэй холбогдуулан тайлбар өглөө.
Энэ тухай тэрээр хэлэхдээ,
“Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хэд хэдэн тайлбар хийе. Хуучин хуулийн төсөлд гэмт хэрэг хөөн хэлэлэлцэх хугацаа нь гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татсан өдөр хүртэл тоолно. Яллагдагчаар татсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэсэн байгаа. Санал гаргаж өөрчлөгдсөн байдал нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэсэн байгаа.
Хуучин нь яллагдагчаар татах хүртэл нөгөөх нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл. Яагаад ийм өөрчлөлт орсон бэ гэхээр хүнийг яллагдагчаар татаад удаан хугацаанд хорьж, мөрддөг. Бүх насаараа шахуу яллагдагчаар татагдаад хөөн хэлэлцэх хугацаа цагдаагийн байгууллага дээр зогсчихдог. Хорьж, мөрдөх хугацаа 24 сар нэртэй боловч Ерөнхий прокурорын шийдвэрээр хугацаагүй хорих заалтууд бий. 1986, 2002 оны Эрүүгийн хуулиудад одоогийн бидний өөрчилснөөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн өөрчлөлт байсан. Үүнийг 2008 онд өөрчилснөөс болоод 10 мянга гаруй хэрэг түдгэлзсэн байдаг.
АТГ-аас Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын өрөөнд нэгжлэг хийхэд 230.8 сая ₮, 152.177 $, 70.000 юань олдсныг эд мөрийн баримтаар хураан авсан гэж дуулиантайгаар мэдэгдэж бсан авлига албан тушаалын онц ноцтой хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ pic.twitter.com/66EiDzcwoN
— БАТ МЕНЕЖЕР (@bataamanager) May 7, 2019
Үүнээс үүдэн хэргийн оролцогчдын хэн нэгэн нь алга болох, оргон зайлах, гадна дотно дотно байгууллагаас тайлбар ирээгүйгээс насаараа яллагдагчаар мөрдөн шалгуулах нөхцөл байдалд орсон. Хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор санал гарч, өөрчлөгдсөн зүйл.
Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж энэ хуулийн заалтыг өөрчилсөн гэх шүүмжлэл байна. 1986, 2002 оны Эрүүгийн хуулиудад бүх насаар нь болон цаазаар авах гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй гэсэн заалт байсан. Одоо ч бий. Одоогийн Эрүүгийн хуулийн 1.10. 4 дэх хэсэгт “Энэ хуульд бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг, хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй” гэсэн заалт бий. Тэгэхээр хүн амины онц ноцтой гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй. Үүнийг өөрчилж, засаагүй. Дэд сайд асан Б.Энхбаярыг хууль зүйн ямар мэдлэгтэйг нь мэдэхгүй, ойлгохгүй байна. Хоёр өөр асуудлыг хаа хамаагүй С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбож мушгин тайлбарлаж байгаа нь буруу юм.
МХЕГ-ын байцаагч асан Н.Баярсайхан надтай нэг төгсөлтийнх нь үнэн. Дэд сайд асан Б.Энхбаяр, одоогийн дэд сайд н.Элбэгсайхан ч манай төгсөлтийнх. Надтай нэг төгсөлтийнх 130 гаруй хүнийг хэрэг төвөгт холбогдохоор нь Ш.Раднаасэд ард нь байна гэж ярих нь байж боломгүй зүйл. Э.Аззаяа гэж хүн намайг МХЕГ-т ороход ажиллаж л байсан. МХЕГ-т ажиллаж байсан 2000 гаруй байцаагчийн үйлдсэн хэрэг болгоны ард Ш.Раднаасэд байна гэж ярих шиг том гүтгэлэг байхгүй. Сүүлийн үед Ш.Раднаасэдийг харлуулах ажлыг зохион байгуулалттайгаар хийж байна. Үүнийг манай намаас болон, бусад намаас ч хийж байгаа” гэсэн юм.