Ерөнхийлөгч “Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд тавьсан хориг”-оо татахаар болжээ

Ерөнхийлөгч “Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд тавьсан хориг”-оо татахаар болжээ

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавьсан. Үүний дараа Үндсэн хуулийн цэц дээрх Ерөнхий сайдыг огцруулсан тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. 

Тэгвэл Цэц дүгнэлт гаргасан тул Ерөнхийлөгчийн хоригийг дахин хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Энэ талаар ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр, "Цэцийн дүгнэлт гарсан учраас хоригийг дахин хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд Ерөнхийлөгч хоригоо татаж байгаа" гэлээ.

ВИДЕО: