Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан билээ.
Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн Их суудлын хуралдаанаар 08 дугаар шийдвэр гаргаж, Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тул 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрийн тогтоолд хориг тавих тухай Ерөнхийлөгчийн Е/11 дугаар хоригийг татан авч буйг албан ёсоор мэдэгджээ.