Ж.Бат-Эрдэнэ: МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, зөрчилдөөд байгаа талууд зөвшилцөнө

Ж.Бат-Эрдэнэ: МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, зөрчилдөөд байгаа талууд зөвшилцөнө

Ойрын хугацаанд МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар болсон байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр, “Одоогийн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулаад Удирдах зөвлөл хуралдах гэж байгаа. Нөхцөл байдал хүнд байгаа тул хоёр талд зөрчилдөөд байж болохгүй. Тэгэхээр МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулж, тодорхой хэмжээний зөвшилцлийг хийж, шийдвэрийг гаргахаар төлөвлөж байна. Өнөөдөр 12:00 цагаас хуралдах гэж байсан ч хуралдсангүй. 14:00 цаг гэж байсан. Бас хуралдсангүй. Гэхдээ ойрын хугацаанд хуралдана. Энэ хурлаар маргалдагч талууд хоорондоо зөвшилцөж тодорхой асуудлуудаа шийдвэрлэх, Засгийн ажлыг явуулах, бензин шатахуунтай холбоотой тодорхой шийдвэрийг гаргах асуудлыг ярилцана. Намын асуудал, бүлгийн асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй. Бүлгийн даргын суудалтай зууралдаад байгаа зүйл байхгүй. Гол нь журмын дагуу явах ёстой” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: